Dark Light
Нийгэм | 2023-04-16

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил /2023.04.15/ өдөр эхэлснээр 2023 оны авто замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ. 

Зам, тээврийн хөгжийн яам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын төслийн зөвлөх баг,  Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх  нэгж, гүйцэтгэгчийн төлөөллийн хамт өнөөдөр Дарханы замд ажиллалаа. 

2023 онд Азийн хөгжлийн банкны  санхүүжилттэй багц 2; 3 буюу Жунмэй инженеринг компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 90 км, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй багц-4  буюу Чайна жео компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 45 км хэсэгт хамгийн их анхаарал хандуулж байна. 

Өнөөдрийн байдлаар Жунмей инженеринг компанийн  багц 2; 3-ийн ажил тодорхой хэмжээгээр эхэлсэн.  Чайна жео инженеринг компанийн багц-4 хэсэгт далангийн ажил эхэлж байна. Бусад газарт өргөн бүрэлдэхүүнтэй эхэлсэн зүйл алга. 

Тиймээс зөвлөх компанид 5 дугаар сарын 15 хүртэл нэг сарын хугацаатай үүрэг өгчээ. Гүйцэтгэлийг долоо хоногоор гаргаж, төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх компаниуд хянана. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10