Увсаас ирсэн малчин Улаанбаатарын тэмээний хөшөөнд бурантаг зүүж, урлагийн бүтээлийг ахуйжуулан малжуулсан нь олныг хөгжөөв. Урлагийн бүтээлийг ахуй байдлын үүднээс засаж, нэмэлт өөрчлөлт оруулбал нохойд нь хүзүүвч зүүхээс гадна жингийн цувааг тосох цай, идээтэй хүн, автобусны буудалд гээгдсэн хоёр тэн ачааг хажуугийн өндөр байшингийн дээвэрт явган өргөж гаргах бөх, мөнөөх сумын зааныг шордож гаансаа баагиулан суух панзчин гээд нэмсээр байх болно. Улмаар жанжны ухаа хонгорт зэс сүлжмэлээр шээс угсрах санал гарна. Учир нь Сүхийн морь шээсэн гэх газарт хөшөө босгосон юм. Цаашилбал танкны хөшөөг сумлах, Зайсан хиллийн үүдэнд нуувч ухах, үхсэн 2 фашист цэрэг хэвтүүлэх бүтээлч санаачилгууд ундарна. 4-р хороолол, Москва рестораны орчимд буй бүсгүйн хөшөөний мөөмийг далдалж левчиг зүүнэ. Бусад улс оронд буй сонгодог суут бүтээл нүцгэн хөшөөнүүдэд бандааш, юбка углах монгол санаачилга гарч мэдэхээр байна.
Нийгэм | 2023-04-16
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







