Dark Light
Нийгэм | 2023-04-16

Солонгосын хар халуунд ноосон өмд зарж чадсан уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХХААХҮЯ-ны Я.Эрдэнэсайхан даргатай ЖДҮГ 4-р сарын 7-12-нд Сөүлийн Чүнбү гэх газарт Монголын ЖДҮ эрхлэгчдийн өдөрлөг зохиожээ. ЖДҮГ +25 градусын халуун өдрүүдэд ЖДҮ эрхлэгчдийг өөрсдийнх нь зардлаар дагуулан очиж, ноосон өмд цамц, дээл, арьс ширэн эдлэл зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэнг Хан мөрний эрэг дээр гаргажээ. Дэлхийн загварын төвүүдийн нэг, өөрөө үйлдвэрлэгч, брэндлэг улс оронд хар халуунд ноосон хувцас дэлгэж, голд нь сандал овоолсон гэр барьсан  монголчуудыг өрөвдсөн цөөхөн солонгос очиж юм асуух гэтэл орчуулагч байхгүй, дохионы хэл ашигласан бололтой байна. Солонгосоор дүүрэн монголчууд байдаг ч хэдэн оюутан олоогүй, халуунд хүйтний хувцас зарах сонин арга хэмжээнд ЖДҮГ-аас хэдэн дарга, түшмэл айлчилсан, татвар төлөгчдийн хэдэн төгрөг зарлагадсан бэ? Хавар биш намар, зуны өмнөх бус өвлийн аман дээр хийх байсан цагаа андуурсан аялал. Ингэхэд элдэв сангууд, тэр дундаа ЖДҮ сангаас жинхэнэ ЖДҮчид нь зээл авч чадсан уу, хэн хэзээ, хэдийг хэрхэн яаж шийдсэн бэ? гэдгийг мөшгин сурвалжлах болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10