Dark Light
Нийгэм | 2023-04-16

Цагаач кенгуру Монголын ойд нуугдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын газар, Байгаль орчны яамнаас шэйрлэсэн гал түймрээс сэргийлэх постод Австралийн имжийн зураг заларлаа. Зурган дээрх этгээд буюу тухайн кенгуру Австралиас усан онгоцонд хэрхэн суусан, Хятадыг яаж нэвт туулан, Монголд мал эмнэлгийн зөвшөөрөл, виз авалгүйгээр бултаж орж ирсэн нь тодорхойгүй байна. Ганц кенгуру манах нь бүү хэл нүүрс тээврийн машинуудаа приус болоод гаргачихдаг хилийнхэн бүтэхгүй ээ гэж зарим нэг иргэн бухимдлаа. За, ингээд Дорнодод имж харайж байсан бол Туул голд матар үүрлэж, Сэлэнгэ мөрөнд усны үхэр шахалдаж, Хөвсгөлд анааш навч зулгааж, Булганд шимпанзе зодоон хийж, Өмнөговьд тэмээн хяруул элсэнд толгойгоо булчихсан гэх мэдээлэл ирж байна. 

Өөр нэг таамаг бий. Манайхан австраличуудыг арай ч дээ, та нар гэж англиар биш монголоор анхааруулж, уг постыг хараад гадаа хүндэрч суухдаа татсан тамхиа унтраахгүй босож явахаа болихыг шаардсан байж магадгүй байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10