Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлж байна.
Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн 2 дугаар сард зохион байгуулсан. Ингэхдээ яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор , өмгөөлөгч, гэрч нийт 257 оролцогч багтахуйц танхим болох Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд шүүх ажиллагааг явуулахаар болсон бөгөөд хуралдааны ирц хангалтгүй гэсэн шалтгаанаар гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
Яллагдагчаар татагдсан 80 хүний 79 нь биечлэн ирсэн тул хуралдааныг эхлүүллээ.
АДМИН








Нийгэм







