Dark Light
Нийгэм | 2023-04-17

Хүчтэй шуурганы улмаас байшингийн дээвэр хууларч, гэр нуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Жаргалант сумын нутагт 4 сарын 16-ны өдрийн 17:00 цагийн орчимд 18-20 м/с 2  хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас Наран багийн .. дугаар гудамжны .. тоотод байшингийн дээвэр хууларч, 2 гэр нуржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн А-н 8х8 метрийн хэмжээтэй байшин, Б-ийн 8х35 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хууларч, Н, Э нарын 6 ханатай 2 гэр нурж унасан байсныг 1 цаг 2 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. 

Мөн Завхан аймгийн Улиастай сумын нутагт 4 сарын 16-ны өдрийн 18:00 цагийн орчим 18-20 м/с шороон шуурга шуурсаны улмаас Товцог багийн Дэлгэрэх хэсгийн 10 гудамжинд  1 байшингийн дээвэр хууларч, 5 ханатай гэр дээр унажээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр салхинд хууларч, .... тоотод оршин суугч иргэн Э-ын 5 ханатай гэрийн дээр дээврийн төмөр унаж нурсан байсныг 40 минут ажиллаж буулган холдуулж аюулгүй болгосон байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10