Dark Light
Нийгэм | 2023-04-17

Нөөцийн мах 7390 тн үлдэгдэлтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

4-р сарын 16-ны өдөр 2808 ширхэг гулууз буюу 64893 кг, нийт 35 байршилд 5634 ширхэг гулууз буюу 128595,6 кг хонины мах борлуулагдлаа.

Мах бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгж 53.3 тэрбум төгрөгөөр 7858.6 тн мах бэлтгэж, нөөцөлсөн. 

Тухайн аж ахуй нэгжүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран нөөцийн мах бэлтгэлийн эх үүсвэрийг банкны саналд үндэслэн урт хугацаат репо арилжаагаар 2 банк (Хаан банк, Худалдаа хөгжлийн банк)-д 53.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бэлтгэсэн. 

Нөөцийн махыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үхрийн ястай махыг 10700 төг/кг, хонины ястай махыг 8600 төг/кг, ямааны ястай махыг 6400 төг/кг үнээр нийслэлийн 9 дүүргийн хүнсний 481 дэлгүүрээр татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн хүртээмжтэйгээр худалдан борлуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10