Dark Light
Нийгэм | 2023-04-17

Өнөөдөр Олон улсын Хайку шүлгийн өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хайку шүлэг бол байгалийн гоо сайхныг үзэж, таньж, зураглах, түүнийг мэдрэх хүний сэтгэлийг цааснаа урладаг богино хэлбэрийн яруу найраг юм. XVI зуунаас Наран улсад хөгжиж эхэлсэн хайку нь япон хэлний дүрс үсгийн онцлогоос шалтгаалан 3 мөр 17 үет (5,7,5) шүлэг байх тогтсон зарчимтай. 

Монгол хэлнээ анх удаа нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулан 1960-аад онд Мацу Башогийн хайкуг орос хэлнээс орчуулсан бөгөөд 1964 онд “Японы хайкү шүлгийн тухай” хэмээх өгүүлэл бичжээ. 

Мөн 1974 онд богино өгүүллэгийн нэрт мастер Жагдалын Лхагва “Японы яруу найраг” хэмээх ном гаргахдаа 85 яруу найрагчийн хайку, танка болон орчин үеийн шүлгүүдээс түүвэрлэн багтаасан байна. 

Үүнээс хойш Н.Нямдорж, Б.Энэбиш, Г.Аюурзана нар орос хэлнээс, К.Аяако, Д.Болдбаатар, С.Хадаа, М.Шагдарсүрэн, Ц.Бурмаа, С.Хүрэлбаатар, Р.Баттогтох, С.Хишигсүрэн, О.Бямбаа, Б.Оюугэрэл, Ж.Оюунцэцэг, А.Мягмаржав, Н.Төвшинзаяа нарын уран бүтээлчид англи, хятад, япон хэлнээс тус тус орчуулж, уншигч олонд хайку шүлгийн гоо сайхныг нээн үзүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10