Dark Light
Нийгэм | 2023-05-04

Иргэдийн фейсбүүк чат руу линк буюу хортой код явуулж 40 сая төгрөг залилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Фейсбүүк орчинд “Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн групп”-т линк байршуулах эсхүл иргэний фейсбүүк хаяг руу чатаар  линк буюу хортой код явуулах замаар иргэдийн фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фейсбүүкийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. 

Уг сэжигтэй этгээдүүд нь иргэний фейсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудыг нь харж байгаад оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэх зэргээр чат бичиж мөнгийг нь бусдын дансыг ашиглан  шилжүүлж авдаг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.

Уг этгээдүүдийн 52 иргэнийг хохироосон 40 орчим сая төгрөгийн хохиролтой хэрэг Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10