Dark Light
Нийгэм | 2026-09-18

УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:
 
19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.
 
09-р сарын 18-ны 20 цагаас 09-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. 18-19-нд шилжих шөнө Дорноговь, Дорнод, Сүхбаатарын өмнөд сумдаар, 19-ний өдөр Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан.
 
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +22…+27 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх шөнөөс 4 градусаар сэрүүсэж +4...+6 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх шөнөөс 7 градусаар сэрүүсэж 0...+2 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өмнөх шөнөөс 7 градусаар сэрүүсэж 0 градус орчим, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
 
2026 оны 09-р сарын 20-ноос 2026 оны 09-р сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
 
19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар,
 
20-ны өдөр Дорнодын зүүн сумдын нутгаар,
 
21-ний өдөр Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар,
 
21-22-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх сумдын нутаг, Увсын баруун сумдын нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-5.0мм,
 
22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завханы зарим сумдын нутгаар,
 
22-23-ны шилжих шөнө Увс, Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд сумдын нутгаар, Архангайн ихэнх сумдын нутгаар,
 
23-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 2.0-15.0 мм бороо, уулаараа нойтон цас орно.
 
Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -5...-10 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19