БИЛГИЙН ТООЛЛЫН 8 /2026.09.19/ БЯМБА ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААН БИЧ ӨДӨР
- Үс засуулбал: Нас уртасна
- Наран ургах, шингэх: 06.35-18.58
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Нэр өнгө
- Суудал: Гал
Аргын тооллын 9 сарын 19, Санчир гараг. Билгийн тооллын 8, Суулга одтой, улаан бич өдөр. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.
АДМИН






Нийгэм




