Dark Light
Нийгэм | 2026-09-18

1000 IPAD ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 40 СУРГУУЛЬД ХҮРГҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Боловсролын яам, Япон Улсын Элчин сайдын яам, Чиба Технологийн Институтийн хамтын ажиллагааны хүрээнд 1000 ширхэг iPad төхөөрөмжийг ерөнхий боловсролын 40 сургуульд хүлээлгэн өгөх арга хэмжээ болж, талууд боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх гурван талт санамж бичиг байгууллаа.
Энэхүү дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” санаачилга болон “Нэг хүүхэд - нэг компьютер, нэг анги - нэг ухаалаг самбар” бодлогын хэрэгжилтэд бодит хувь нэмэр болж буйгаараа онцлог юм. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд алслагдсан сургууль байж болох ч алслагдсан хүүхэд байж болохгүй гэсэн зарчмыг хэрэгжүүлэхэд энэхүү төсөл чухал дэмжлэг болж байна.
Япон Улс боловсролын салбар дахь технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Ковид-19 цар тахлын дараах цахим шилжилт эрчимжсэнтэй холбоотойгоор боловсролын тэгш бус байдлыг бий болгохгүй байх, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших ижил боломж бүрдүүлэх зорилгоор уг төслийг хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн 1000 ширхэг iPad төхөөрөмжийг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Увс зэрэг аймгийн сумдын сургуулиуд болон нийслэлийн зарим сургуульд хүргүүлэх бөгөөд сургалтын үйл ажиллагаанд ашиглана. Ингэснээр сурагчид Medle цахим сургууль, Pearson, Eduten зэрэг олон улсын болон үндэсний сургалтын платформ, контентыг ашиглан суралцах боломжоо өргөжүүлэх юм.
Төслийн хүрээнд хөгжлийн ялгаатай хүүхдүүд суралцдаг тусгай хэрэгцээт боловсролын сургуулиуд мөн хамрагдаж байгаа нь хүүхэд бүрийн суралцах эрхийг хангах, хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болж байна.
2024 оноос хойш хэрэгжиж буй хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот болон зургаан аймгийн сургуулиудад нийт 2350 ширхэг iPad төхөөрөмж хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд энэ удаагийн дэмжлэгээр технологийн хүртээмжийг улам өргөжүүлж, 20 гаруй сургуулийн багш, сурагчдад дижитал сургалтын шинэ боломжийг нээж байна.
Монгол, Японы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжиж буй энэхүү төсөл нь хүүхэд бүрийн суралцах тэгш боломжийг нэмэгдүүлж, боловсролын салбарын дижитал шилжилтийг бодитоор дэмжсэн томоохон алхам болж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19