Dark Light
Нийгэм | 2023-05-04

Булган аймагт 1,49 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 16 төсөлд үнэлгээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг Булган аймагт ЖДҮХС-ийн 3 дугаар шатны үнэлгээ хийж дууслаа. 

ХХААХҮ сайдын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/37 тоот тушаалаар нийт 1,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр  тус аймагт батлагдсан. 

Урьдчилсан судалгаанд тэнцсэн  нийт 1,49 тэрбум төгрөгийн  зээлийн хүсэлт бүхий 16 төслийн 3-р шатны  үнэлгээг 2023 оны 04 дүгээр 30-ны өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд хийж дуусгалаа. Тодруулбал: 

1. Мал эмнэлэг 2 төсөл 194,0 сая

 2. Хүнсний үйлдвэрлэл 6 төсөл 540,0 сая

 3. Газар тариалан 1 төсөл 100,0 сая

 4. Эрчимжсэн мал аж ахуй 7 төсөл 658,2 сая

Дараагийн судалгааг Орхон аймагт хийнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19