Энэ сарын 01-ний өдөр Чойбалсан сумын Энгэр шанд багийн "Хавирга гоожуурын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120км-т, сумын төвөөс зүүн зүгт 70км-т/ гарсан хээрийн түймэр Гурванзагал, Чулуунхороот сумдыг хамарсан.
Өнөөдөр /2023.05.04/ Чойбалсан, Гурванзагал сумдад хариу арга хэмжээ авах бүлэг шуурхай ажиллаж байна.
Дорнод аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга М. Бадамсүрэн Гурванзагал, Чойбалсан сумдын түймэрт өртсөн малчин өрхүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсон, тусалж дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.
-Түймэрт өртсөн малчин өрх айлуудыг малын бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэлт хийх.
-Малын сэг зэмийг зайлуулах устгах.
- Мал сүрэг нь түймэрт өртсөн иргэдийг малжуулах төсөлд хамруулах.
-Түймэрт гэр, сууц, малын хашаа хороо нь өртсөн иргэдэд гэр, дулаан хувцас, эд хогшил олгох, малын хашаатай болгох ажлыг тус тус зохион байгуулж байна.
Мөн УОК-оос олгосон нийт 25 гэрийг иргэдэд хүлээлгэж өгнө.
Чулуунхороот сумыг хамарсан түймэрт малчин өрх өртөж хохироогүй байна.



АДМИН








Нийгэм







