“Фейсбүүк орчинд 10 хүн урамшуулалд хамруулна” гэх утга бүхий зарыг байршуулан, холбогдсон иргэдийн утасны дугаарыг авч, фейсбүүк хаяг руу нь хууль бусаар нэвтрэн, хохирогчийн нэрийг барьж, фейсбүүкийн найзууд руу нь чат бичиж, залилан мэхэлдэг этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
Уг этгээдийн үйлдсэн 230 орчим сая төгрөгийн хохиролтой, 180 орчим хэргийг илрүүлж, иргэдээс залилсан мөнгийг цахим бооцоот тааврын сайтын цахим дансанд байршуулан түүгээр дамжуулан авч, хэрэглэж байсныг тогтоон данс дахь 60 орчим сая төгрөгийг битүүмжлэн шалгаж байна.
АДМИН








Нийгэм







