Dark Light
Нийгэм | 2023-05-04

Торгон цэргүүд улсын аварга боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олс таталтын 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Аварга” дээд сургуулийн дэргэдэх Спорт сургалтын төвд амжилттай болж өндөрлөсөн билээ.

2004 онд анх зохион байгуулагдаж, жил бүр уламжлал болон зохиогдож байгаа энэхүү тэмцээн нь Олс таталтын спортыг өөрийн оронд сурталчлах, багийн спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварын түвшинг нэмэгдүүлэх, багш, дасгалжуулагчид харилцан туршлага солилцох зорилгоор явагддаг.

Тэмцээнд эрэгтэй 620 кг, эмэгтэй 520 кг жин, холимог 580 кг гэсэн төрлөөр зохион байгуулагдаж 10 байгууллагын 150 орчим тамирчин оролцсон юм. 

Тэмцээний дүнгээр "Төрийн торгон цэргүүд" хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хугацаат цэргийн алба хаагчдын баг тэргүүн байр эзэлж Монгол Улсын 2023 оны аварга болсон тухай мэдээг ахмад Т.Дэлгэрмаа бидэнд ирүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10