Dark Light
Нийгэм | 2023-05-04

Г.Халиунаа олон улсын дасгалжуулагчийн сургалтыг амжилттай төгслөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг International Coaching Enrichment Олон улсын дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөлт Швейцарын Лозанн хотноо боллоо. 

Тус тэтгэлэгт хөтөлбөрт 27 орны төлөөлөл 31 хүн хамрагдаж төгссөний дотор туялзуур сэлэмний “Warriors fencing” клубийн дасгалжуулагч Ганболдын Халиунаа байв. Тэрбээр АНУ-ын Делаваре их сургуульд цахим болон танхимын сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн юм. 

Сертификат гардуулах арга хэмжээнд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах оролцон төгсөгчдөд амжилт хүсэж, сурч мэдсэнээ эх орондоо амжилттай түгээн дэлгэрүүлэхийг хүсэв.

Г.Халиунаагийн хувьд “Туялзуур сэлэмний спортыг хувийн ЕБС-ийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулах нь” сэдвээр дипломоо хамгаалсан бөгөөд ирэх есдүгээр сараас “Оюунлаг” сургуульд туршилтаар хэрэгжүүлэхээр болсон байна. 

Г.Халиунаа нь 2015-2019 онд Азийн АШТ болон Азийн наадамд туялзуур сэлэмний тамирчнаар оролцож байсан бөгөөд Монгол Улсаас гадаадад дасгалжуулагчаар ажилласан туялзуур сэлэмний анхны багш юм. 

2008 оноос хойш хэрэгжиж буй үндэсний дасгалжуулагчдыг бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрт 125 орны 457 дасгалжуулагч хамрагдаад байна. Энэ жилийн хөтөлбөрт Монголыг гурван дасгалжуулагч хамрагдаж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10