Dark Light
Нийгэм | 2023-05-04

Согтуурсан үедээ хамтран амьдрагчаа хөнөөжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ... тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс шалгахад 58 настай, эрэгтэй зодуулсан байдалтай амь насаа алдсан байсан тул мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж, түүний амь насыг хамтран амьдрагч 37 настай, эмэгтэй согтуурсан үедээ хохироосныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10