Dark Light
Нийгэм | 2023-05-04

УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр /2023.05.04/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Көвер Ласло, гэргий Бэкк Мариа нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан, мэндчиллээ. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Көвер Ласло хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.  

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Көвер Ласло нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ. 

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, эрхэмсэг ноён Көвер Ласло айчлалынхаа хүрээнд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19