Dark Light
Нийгэм | 2023-05-04

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа өндөр насны тэтгэврийн мэдээлэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тэтгэврийн даатгалын сангаас сар бүр 380 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаа ба тэдний тэтгэвэрт жилдээ 2.63 их наяд төгрөг зарцуулж байна. 

Өндөр насны тэтгэвэр авах нөхцөл

21 жил 6 сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл өнлөр насны тэтгэвэрээ тогтоолгох эрхтэй 

Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 

Даатгуулагч 10-20 хүртэл жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн бол төрсөн ондоо харгалзах насанд хүрээд өндөр насны тэтгэвэрийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрхтэй

Даатгуулагч дараах нөхцөлийн хангасан бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэттгэвэр тогтоолгох эрхтэй:

Олон хүүхэдтэй эх

Төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагч 

Газрын болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч хуульд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд эрэгтэй 50,55 эмэгтэй 45 нас хүрээд

Малчин

- Нийт 20-иос дээшгүй жил үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн

- Нийт 20-иос дээшгүй жил үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн

Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилээс алт дуртай 7 жилийн буюу 84 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно.

Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар мар тутамд 0.125 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19