Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа С.Пүрэвсамданы баталсан Гал унтраах тархалт, тактикийн сургуулийн хуваарийн дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахлах ахлагч Р.Энхтүвшин захирагчтай 4 дүгээр салааны алба хаагчид "Дархан Харзтай" шүдний эмнэлгийн 16 эмч, ажилчидтай хамтран 1 цагийн гал унтраах тархалтын сургуулиудыг зохион байгууллаа.
Сургалт зохион байгуулснаар Монгол Улсын “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн иргэн, аж ахуй нэгж байгууллагын эрх, үүрэг хариуцлага, “Байгууллагын галын аюулгүй байдал”, гал унтраагуурын ажиллах зарчим, техник үзүүлэлтийн талаар мэдлэгтэй боллоо.
АДМИН








Нийгэм







