Нэхэмжлэгч А нь 2001 оны 9 дүгээр сарын 12-нд төрсөн өөрийн хүү Л-ийг 3 настайд нь өөрийн эцэгт үрчлүүлсэн ба хүүхэд маань өөрийн эцэг Д.Б-ээр овоглох хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Үрчлэлтийг хүчингүйд тооцох нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэрэг тул шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба үрчилж авсан эцэг, эх, үрчлүүлсэн хүүхдийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
Гэр бүлийн тухай хуульд үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлийг хуульчилсан ба үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, эсхүл хүүхэд үрчлүүлэхийг хориглосон этгээдэд үрчлүүлсэн бол үрчлэлтийг хүчингүйд тооцно.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар насанд хүрсэн иргэн өөрийн овог, нэрээ нэг удаа солих эрхтэй ба энэ талаар төрийн захиргааны байгууллагад хандаж солиулах боломжтой. Мөн хүү Л нь 22 настай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх тул үрчлэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тоймыг бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал
АДМИН








Нийгэм







