Dark Light
Нийгэм | 2023-05-05

"Цахим орчин-хүүхдийн эрх" мэтгэлцээний тэмцээний нээлт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй “Цахим орчин-хүүхдийн эрх” сэдэвт Улсын аварга шалгаруулах мэтгэлцээний VIII тэмцээний нээлт 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09:00-12:30 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд боллоо.

Тус тэмцээний Үндсэн зохион байгуулагч байгууллагаар:

- Цахим хөгжил, харилцаа холбооны яам

- Харилцаа холбооны зохицуулах хороо

- Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг 

Дэмжигч байгууллагаар:

- Боловсрол, шинжлэх ухааны яам

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

- НҮБ-ын Хүүхдийн сан

- Отгонтэнгэр их сургууль

- Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ ажиллаа.

Мэтгэлцээний тэмцээнийг нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан, Отгонтэнгэр их сургуулийн Ректор Н.Энхзаяа нар үг мэтгэлцэгч сурагчдад хандан амжилт хүсэж үг хэллээ.

Мөн нээлтийн арга хэмжээнд  

- Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг

- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат

- МКПМН-ийг үүсгэн байгуулагч, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат

- Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа

- ХХЗХ-ны ЗБХГ-ын ИСҮХ-ийн хэлтсийн дарга Т.Батболд

- ХХЗХ-ны ЗУХАГ-ын Хуулийн хэлтсийн дарга Т.Ууганбат

- Боловсролын ерөнхий газрын  Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа

- Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ-ын тэргүүн Т.Жаргалсайхан нар хүрэлцэн ирлээ.

Улсын аварга шалгаруулах мэтгэлцээнийг Монголын Карл Поперын мэтгэлцээний /МКПМН/ хариуцан зохион байгуулах ба багууд Карл Поперын мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана.

Тэмцээнд оролцогчдын бүртгэлийг БШУЯ, аймаг, нийслэлийн Боловсролын байгууллагаар дамжуулан сургуулиудад мэдээлэл хүргүүлж, бүртгэлийг 2023.04.19-21-ний өдрүүдэд МКПМН-ийн пэйж хуудсаар дамжуулан цахимаар хийсэн ба Улаанбаатар хотоос 86,  аймаг, орон нутгаас 42 нийт 128 багийн 384 хүүхэд тэмцээнд оролцохоор ирсэн байна. 

Тэмцээнд Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь аймгийн ЕБС-ийн дэргэдэх мэтгэлцээний багууд оролцож байна.

Аймаг, орон нутгаас оролцох багийн хүүхдүүдийн Улаанбаатар хотод ирэх зөвшөөрлийг багийн гишүүн бүрийн асран хамгаалагчдаас бичгээр авч, хотод ирэхдээ хариуцсан багш нь дагалдаж ирсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19