23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн болон олимпиадын хорооны болон багш нар, 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатар нарыг хүлээн авч баяр хүргэлээ.
Азийн физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулсан бол 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатарт зөөврийн компьютер гардууллаа.
Энэхүү медалийг төрийн өмчийн сургуулийн сурагч хүртэж байгаа нь боловсролын чанарын ялгааг арилгах, хот хөдөөгийн, төрийн болон хувийн сургуулийн сургалтын чанар, сургалтын хэрэглэгдэхүүн, тогтолцооны ялгааг хурдан арилгах ёстойг харуулж байна.
23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй 4 багш дасгалжуулсан.
Уулзалтын үеэр олимпиадын бодлого боловсруулалт, бага ангиас нь эхлэн сурагчдыг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох, ментор багш бэлтгэх гээд олон сэдвээр санал солилцлоо.

АДМИН








Нийгэм






