Dark Light
Нийгэм | 2023-06-06

Apple Vision Pro чихэвч танилцуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн арав орчим жилийн хугацаанд технологийн цоо шинэ шийдэл хараахан танилцуулж, хэрэглэгчдээ гайхшируулаагүй байсан Apple компани бодит болон хийсвэр/виртуал ертөнцийг хослуулах чадвартай цоо шинэ төрлийн чихэвчээ танилцууллаа.

Apple-ын гүйцэтгэх захирал Тим Күүк уг чихэвчний тусламжтайгаар технологийн хорхойтнууд бодит болон виртуал ертөнцийн аль алинаар нь саадгүй нэвтэрнэ гэдгийг хэлжээ. Уг Apple Vision Pro нэртэй чихэвч нь хоёр цаг цэнэгээ барих хүчин чадалтай бөгөөд ирэх жилийн эхэнд АНУ-д 3,499 ам.доллароор худалдаанд гарах ажээ. 

Үнийн хувьд бусад салбарын өрсөлдөгчдөөс хэд дахин их байгаа юм. Meta компани Quest VR чихэвчний шинэ хувилбарыг 449 ам.доллароор худалдаанд гаргахаа мэдэгдсэн билээ. Apple компанийн гаргасан VR чихэвч харагдах байдлаараа зах зээлд гарсан бусад ийм төрлийн чихэвчээс огт өөр буюу цасны шилтэй төстэй юм байна.

Хэрэглэгчид уг чихэвчийг аппликейшнд нэвтрэх, кино бичлэг үзэх, виртуал ертөнцөд баримт материал бичих зэрэгт ашиглах боломжтой. Тим Күүкийг шинэ чихэвчээ танилцуулж байх үед Apple-ын хувьцааны ханш бага зэрэг буурсан үзүүлэлтийг харуулжээ. 

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10