Dark Light
Нийгэм | 2023-06-06

ГХЯ: Монгол иргэн БНСУ-д бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын Чэжү хотод урлагийн тоглолтын баг ахлан айлчилж байсан Мандал сумын засаг даргын орлогч цагдаад баривчлагдсан талаар БНСУ-ын KBS телевиз мэдээллээ.

Тодруулбал: Орлогч дарга концертын дараа урлагийн багийн хамт өрөөндөө архи ууж байгаад орчуулагч эмэгтэйг хүчиндсэн хэмээн сэжиглэгдэж байна. Хохирогч өрөөнөөс гарахдаа буудлын ажилтнаас тусламж хүссэний дагуу буудлын ажилтан цагдаад мэдэгдсэн байна. Тэрбээр цагдаад өгсөн анхны мэдүүлэгтээ зарим зүйлийг хүлээн зөвшөөрсөн боловч саатуулах арга хэмжээний мэдүүлэгтээ хэргээ хүлээн зөвшөөрөөгүй байна. Цагдаагаас Мандал сумын орлогч даргад хохирогчийг биеэ авч явах чадваргүй байхад нь хүчиндсэн гэж үзэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна. 

Тухайн асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад: "Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг шалгагдаж байгаа, мөн хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэх мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10