Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилчин багийн “Задгай” Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 6 сарын 5-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “ND4257-Норд бенз” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраажээ.
Мөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн бетон гүүр”-ний хажууд /аймгийн төвөөс урд зүгт 7 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ ачааны автомашины чиргүүлийн дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 6 сарын 5-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход ND4257-Норд бенз” загварын ачааны автомашины чиргүүлийн хойд дугуй шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан байна.
АДМИН








Нийгэм







