Dark Light
Нийгэм | 2023-06-07

“ICT EXPO-2023” арга хэмжээний хүрээнд 2 талт уулзалтууд үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын төлөөллийг (2023.06.06) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийсэнд талархал илэрхийлэв.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Технологи, логистикийн газрын захирал хатагтай Шамика Сириманн Монгол Улс цахим шилжилтийг хурдацтай хийж байгаа нь хил дамнасан цахим худалдааг өргөтгөх, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгах чухал хүчин зүйл болохыг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний зөвлөмжид дурдагдсан саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, үр дүнтэй хэрэгжүүлэх шийдлийг бий болгоход олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдав.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс цахим худалдаа, цахим эдийн засгийн хөгжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын оролцоог хангах асуудлаар онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10