Dark Light
Нийгэм | 2023-06-07

ГССҮТ Энэтхэгийн “Max healthcare” институттэй хамтарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНЭУ-ын “MAX Healthcare” институтийн төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 2-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд зочилж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

“MAX Healthcare” институт нь БНЭУ-ын 17 эмнэлгийг нэгтгэсэн, хэвтэн эмчлүүлэх 3400 ортой, 15 мянган ажилтантай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон эрүүл мэндийн томоохон байгууллага юм.

Тус байгууллагынхан ГССҮТ-ийн удирдлагуудтай уулзах үеэр бичил мэс засал, ясны хавдар, спортын гэмтлийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, хамтран сургалт зохион байгуулах талаар ярилцаж, ойрын хугацаанд эхний сургалтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10