Dark Light
Нийгэм | 2023-06-07

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын зээлийн санд хөндлөнгийн шинжээчдийн баг үнэлгээ  хийж, тус сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтын үйл явцад процессын дахин инженерчлэл хийх замаар ил тод, тэгш, шударга, хүртээмжтэй, ойлгомжтой, тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ.  

Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр зээл, тэтгэлэг, дэмжлэг олгох үйл явцыг сайжруулахад дийлэнх процессыг боловсролын зээлийн санд төвлөрүүлэх, хүний оролцоог багасгах, тэргүүлэх мэргэжлийн чиглэл, дэлхийн шилдэг их, дээд сургуулийг нээлттэй зарлах, сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, дүнг систем боловсруулалт гаргах нь зүйтэй гэжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулиар дамжуулан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж, олон нийтэд зарладаг,  дэлхийн топ сургуулиудад, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Ингэхдээ олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангана” гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10