Dark Light
Нийгэм | 2023-06-07

6 дугаар сарын байдлаар 3.89 тэрбум төгрөг улсын төсөвт цугларчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2023.06.06/ хурлаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийв. Тэрээр Улсын хэмжээнд 96 хаягдал ус цэвэрлэх байгууламж байгаагаас цэвэршилтийн түвшингөөр 90%-тай 29, 70%-80%-тай 8, үлдсэн 37 цэвэрлэх байгууламж стандартын шаардлагад нийцэхгүй хаягдал бохир усыг хүрээлэн буй орчинд нийлүүлж байна. Цэвэрлэх байгууламжууд хэт хуучирсан, урсгал засвар хийгдэхгүй удсаны улмаас ашиглалтын горим хангахгүй, хаягдал усыг цэвэрлэлгүйгээр байгальд шууд нийлүүлж байгаа нь хөрс, ус бохирдох үндсэн нөхцөл болж байгааг онцолж байв. 

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 6 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10