Dark Light
Нийгэм | 2023-07-22

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулах хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БОАЖЯ-аас Аялал жуулчлалын тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй уялдуулан тус хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-г  үүсгэн байгуулах хуралд салбарын тур оператор, тур агент болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцож, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн дүрмээ хэлэлцэн баталлаа.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дүрэмд туссан холбооны бүтцийг тодорхойлж,  удирдах зөвлөлийн 15 гишүүд, хяналтын зөвлөлийн 9 гишүүд болон ерөнхийлөгч сонгох үйл ажиллагааг зохион байгуулсан юм. 

Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн “Таван богд групп”-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хуралд оролцогчдын олонхын саналаар “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-ны Ерөнхийлөгчөөр ажиллахаар сонгогдлоо.

Өнөөдрийн хурал нь аялал жуулчлалын салбарт шинэ хуудсыг нээж буй түүхэн үйл явдлын эхлэл болж, нэг бодол, нэг зорилготойгоор салбарын хөгжлийг ахиулах нэгдэл бий болж байгаагаараа давуу талтай гэдгийг салбарынхан онцолж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19