Dark Light
Нийгэм | 2023-07-23

Дөргөн нуурын эрэг дээр "Жангар фестиваль-2023" болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар тус аймгийн Хөхморьт сумын үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээрх Их монгол элсэн дээр "Жангар фестиваль-2023" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Монгол туургатан залууст зориулсан энэхүү фестивальд 21 аймаг, хотын залуус, Өвөрмонгол, Шинжаан, Ганьсу, Хөхнуур, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Якут зэрэг газраас залуус хүрэлцэн ирж оролцох юм байна. 

Энэхүү энтертайнмент фестивальд олны танил хамтлаг дуучид, комедиан, Ди Жи нар оролцохоос гадна будган байлдаан, бикини & загварын шоу, усан парк, элсний кино театр, элсний волейбол, бэсрэг наадам, галын наадам зэрэг арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. 

2023 оны наймдугаар сарын 5, 6, 7-нд болох энэхүү энтертайнмент фестивальд 18-аас дээш насныхан оролцох боломжтой юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08