Dark Light
Нийгэм | 2023-07-23

Алтан хөхий уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Арван долоодугаар жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн зуны адаг шарагчин хонь сарын шинийн тавны цагаагчин могой өлзийт энэ өдөр Хөхий хэмээн тахин шүтэж ирсэн, өндөр их хайрхан Алтан Хөхий хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо.

Монголчууд бид амин хэлхээтэй, хүйн холбоотой байгаль дэлхийдээ, арван гурван Алтай, гучин гурван Хөхийдөө хүндэтгэл үзүүлж, ашид сайтар тэтгэгч Алтан Хөхий уулынхаа тэнгэрийг тайх төрийн ёслолыг ийнхүү тав дахь удаагаа өргөн дэлгэр, ёслол төгөлдөр үйлдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19