Dark Light
Нийгэм | 2023-07-26

Төрийн шагналт, Хүний гавьяат эмч М.Амбагад Хөдөлмөрийн баатар цол хүртээв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт эх орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар дэлхийн дахинд танигдсан эм бэлдмэлийг бүтээж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны үр дүнтэй арга зүйг нэвтрүүлэх онолын шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн гаргасан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн “Шинэ анагаах ухаан” их сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Миеэгомбын Амбагад Хөдөлмөрийн баатар цол хүртээв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19