Dark Light
Нийгэм | 2023-07-26

Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуянд Ардын уран зохиолч цол хүртээв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

Урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, сэтгүүл зүйн салбарт олон арван судалгаа шинжилгээний ганц болон хамтын бүтээл, дууны шүлэг, ном товхимол, дуурийн болон тайзны уран бүтээл туурвиж олны хүртээл болгон, соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн зохиолч, яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор Жүмпэрэлийн Саруулбуянд Ардын уран зохиолч цолыг хүртээв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19