Dark Light
Нийгэм | 2023-07-26

Завхан аймгийн 100 жилийн ойн баяр наадмын өсвөрийн харваачдын шилдгүүд тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүннү гүрний  2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Завхан аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын өсвөр насны “Үндэсний их сурын харваа”-ний тэмцээн амжилттай өндөрлөв.

Тэмцээн 0-8 нас, 9-11 нас, 12-14 нас, 15-17 нас гэсэн 4 насны ангиллаар эрэгтэй эмэгтэй 2 төрлөөр явагдлаа.

Нэгдсэн дүн гарахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Э.Мандалмаа, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ЕБС-ийн сурагч С.Өсөх-Эрдэнэ, Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил сургуулийн сурагч А.Номин-Эрдэнэ, Цэцэн-Уул сумын ЕБС-ийн сурагч П.Булгантамир, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 1-р сургуулийн сурагч Э.Халиунаа, Завхан аймгийн Нөмрөг сумын ЕБС-ийн сурагч Д.Адъяахүү, “Идэр мэргэн” клубийн  харваач М.Бүрэнбаяр, Завхан аймгийн Шилүүстэй сумын ЕБС-ийн сурагч М.Энхтуул нар насныхаа ангилалд тус тус тэргүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19