Dark Light
Нийгэм | 2023-07-26

Хуульд заасан эрхээ хэтрүүлсэн улсын байцаагчийн актыг шүүх хүчингүй болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар иргэн П-г "...хуурамч баримт бүрдүүлэн шүүхийн шийдвэр тогтоолгон, илүү тэтгэвэр тогтоолгосон” гэж үзэн, илүү авсан тэтгэврийг төлүүлэх акт үйлдсэн.

Нэхэмжлэгч П нь хуурамч баримт бүрдүүлээгүй, харин ажил эрхэлж байх үедээ давхар ажил эрхэлж байсныг анхаараагүй, байцаагч нар үндэслэлгүйгээр миний сар бүрийн тэтгэврээс суутган 5.5 сая төгрөгийн хохирол учруулсан, ажилласан байдлыг тогтоосон иргэний хэргийн шүүхийн шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж тус тус маргасан байна.

Байцаагч нар хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход үндэслэл болсон баримтууд Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийсэн төлөвлөгөөт шалгалтын хүрээнд архивын тасгаас гаргуулсан нэмэлт баримтаар хүнд нөхцөлд ажилласан гэдгийг тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон тул нөхөн төлүүлэх акт үйлдсэн гэж тайлбарлажээ.

Шүүхээс илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гараагүй, хуурамч баримт бүрдүүлсэн эсэхийг холбогдох байгууллагаар шалгуулж, тогтоолголгүйгээр тэтгэвэр авагчийн тэтгэврээс суутгал хийсэн, нөхөн төлүүлэх акт үйлдсэн нь үндэслэлгүй гэж үзэн нийгмийн даатгалын байцаагчийн актыг хүчингүй болгосон.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19