Замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгын хүрээнд Сүхбаатар аймагт аяны тугийг албан газруудаар аялуулж байгаа юм.
Энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Замын Цагдаагийн тасгийн хамт олон шилжин явах тугийг Зэвсэгт хүчний 338 дугаар ангид хүлээлгэн өгч, алба хаагчдад аяны болоод замын хөдөлгөөнд хэрхэн зөв соёлтой оролцох талаар мэдээлэл хийлээ.
Тус анги дээр 24 цагийн турш туг байрлаж, бие бүрэлдэхүүнд аяны уриалга, сурталчилгааг түгээн дэлгэрүүлэх юм.
АДМИН






Нийгэм




