Dark Light
Нийгэм | 2023-07-27

Ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж 5 хүн амиа алдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Далын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 48 км-т, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 26-ны өдрийн 21:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Акуа” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан. Суудлын автомашинд зорчиж явсан 5 иргэн нас барсан тул цогцсыг гаргаж 7 сарын 27-ны өдрийн 07:15 цагт Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19