Dark Light
Нийгэм | 2023-07-27

22 гараашийг буулгаж, 396 м2 газрыг чөлөөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын 2023 оны Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/328 тоот захирамжийн хүрээнд, Баянгол дүүргийн 32-р хороонд өнөөдөр нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй барьсан, орчны бохирдол ихээр үүсгэдэг 22 гараашийг буулгаж, 396 м2 газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.   

Дээрх чөлөөлсөн газарт иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тохижилтын ажил хийхээр төлөвлөөд байгаа юм. 

Ташрамд мэдээлэхэд, Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" дээрх захирамжийн хүрээнд Баянгол дүүрэгт 2023 онд, нийт 25 байршилд 559 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн газар чөлөөлөх бөгөөд дээрх ажлыг холбогдох албаныхан хамтран, шат дараатай гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19