Dark Light
Нийгэм | 2023-07-27

Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн 3,4 дүгээр хороо буюу Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны 23:00 цагаас 29-ний 06:00 цаг хүртэл тус авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19