Завхан аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 97 азарга уралдсанаас Аймгийн алдарт уяач У.Тамирын сойж уралдуулсан Монгол Улсын алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр түрүү магнайд, аман хүзүүнд Нийслэлийн алдарт уяач Б.Пүрэв-Очирын уясан, Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадоржийн хээр, гуравт Монгол Улсын алдарт уяач М.Алтан-Очирын уясан Тод манлай уяач Т.Галбадрахын бор, дөрөвт Орхон аймгийн алдарт уяач Н.Норовжамцын уясан, Р.Мягмардоржийн хамар цагаан хүрэн тус тус хурдалсан бол айргийн тавд Нийслэлийн алдарт уяач Б.Пүрэв-Очирын сойсон Тод манлай уяач Д.Дагвадоржийн зандан хүрэн азарга орж, наадамчин олноо баясгав.



АДМИН






Нийгэм




