Dark Light
Нийгэм | 2023-07-27

Хэт халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэргийлэхийг анхаарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Маргааш нутгийн өмнөд хагаст, цаашдаа ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Наршилтаас сэргийлэхийн тулд наранд аль болох бага явж нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгой халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгээр ч наршиж болно. Тиймээс халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх хэрэгтэй. 

Маргааш ихэнх аймаг, хотоор +30 градус давж халах ба хамгийн багадаа 27 градус байгаа бол хамгийн ихдээ 36 градус хүртэл халах төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19