Dark Light
Нийгэм | 2023-07-27

Г.Ариунбаатар: Төрөлх аймгийнхаа түүхт 100 жилийн ойн наадамдаа оролцож байгаадаа баяртай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Монголын гал голомт Түшээтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв сайхан нутаг, Төв аймаг  байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ үргэлжил байна. Түүхт 100 жилийн ойн баяр наадмын ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, төрийн албан хаагчид, наадамчин олон оролцож байна.

Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар: "Төрөлх аймгийнхаа түүхт 100 жилийн ойн наадамдаа оролцож байгаадаа баяртай байна. Олон үе удмаараа Төв аймгаараа овоглож ирснийх нээлтэн дээрээ дуулах үнэхээр сайхан байлаа. Миний хувьд сүүлийн зургаан жил аймгийнхаа наадамд оролцоогүй байсан ч энэ жил хүрэлцэн ирлээ. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Нийт Монголынхоо ард түмэнд болон 100 жилийн ойн их баяр наадмаа тэмдэглэж байгаа олон аймгийн ард иргэддээ баяр хүргэе, чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсье" хэмээлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19