Dark Light
Нийгэм | 2023-07-27

М.Энхболд: Манай Төв аймагчууд нэгэн зууны түүхийг бүтээсэн ард түмэн юм

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Монголын гал голомт Түшээтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв сайхан нутаг, Төв аймаг  байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ үргэлжилж байна. Түүхт 100 жилийн ойн баяр наадмын ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, төрийн албан хаагчид, наадамчин олон оролцож байна.

"Эх нутгийн иргэд" ТББ-ын Тэргүүн, доктор М.Энхболд: "Баяр наадмын үйл ажиллагаа их сайхан болж байна. Манай Төв аймгийн төв Зуунмод хотод олон гадаад дотоодын зочид, гийчид зочилсон өргөн дэлгэр сайхан наадам болж байна. 1923 онд Монгол Улсад засаг захиргааны шинэ нэгж бий болж дөрвөн аймаг бий болсны нэг нь манай Төв аймаг байгуулагдсан. Нэгэн зууны түүхийг бүтээсэн ард түмэн юм. Манай төв аймагчууд Монгол Улсынхаа болон Улаанбаатар хотынхоо өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадсан гэж хэлж болно. Энэхүү 100 жилийн ойг угтаж манай аймгийн  удирдлагууд Зуун мод хотынхоо болон сум суурин газруудын тохижилтыг сайжруулсан, түүх соёлоо өвлүүлж үлдээх талаар олон чухал шинэ объектуудыг бий болгосон. Мөн Төв аймгийн нутаг дэвсгэрт байдаг Монголын ард түмний тахин шүтдэг 50 гаруй Уул, хайрхны зургийг уран зурагт буулгасан зэрэг цаашид үеийн үед үлдэх маш бүтээлч ажлыг хийлээ. Ингээд Төв аймгийнхаа наадамчин олонд сайхан наадахыг хүсэн ерөөе" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19