Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Монголын гал голомт Түшээтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв сайхан нутаг, Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ үргэлжилж байна. Түүхт 100 жилийн ойн баяр наадмын ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, төрийн албан хаагчид, наадамчин олон оролцож байна.
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал: "10 жилийн өмнө өөрөө ид сайхан барилдаж байсан бол одоо багш болоод эх орондоо анх удаа ирж байна. Өчигдөр шинэхэн цолтой шавиа өлгийдөж аваад нутагтаа ирж наадах сайхан байна. Ингээд нутгийнхаа ард олон болон Эрдэнэсант сумынхаа иргэддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай. Бүгд хамтдаа шүү гэдгийг мөн хэлмээр байна" гэв.
АДМИН






Нийгэм




