Dark Light
Нийгэм | 2023-07-27

Ц.Батнайрамдал: Төрсөн нутгийнхаа 100 жилийн ойн их баяр наадмыг найруулах их хувь тохиолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Монголын гал голомт Түшээтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв сайхан нутаг, Төв аймаг  байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ үргэлжилж байна. Түүхт 100 жилийн ойн баяр наадмын ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, төрийн албан хаагчид, наадамчин олон оролцож байна.

Төв аймгийн "Монгол Туургатан" театрын ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал: "Найруулагчийн хувьд Төв аймгаа хуучнаар бол Дархан Чин Вангийн хошуу бол Чингисийн Алтан ургийнхны гал голомтыг үеийн үед авч явсан нутаг гэдгийг харуулахыг зорьсон. Хамгийн том эртний олдвор болох Ноён уулын хивс болон Дэлхийн хаана ч байхгүй хэл хуур хөгжим манай нутгаас олдож байсан. 

Миний найруулгын гол онцлог бол төрийн залгамж гэж юу вэ, Хүннүгийн их хаадын нутаг дэвсгэр залгамж нь Манай Төв аймаг гэдгийг онцлон харуулсан. Мөн манай нутаг бичиг соёлын асар их өв уурхай болсон газар юм. Цогтын дуутын хад манай Дэлгэрхаан сумд байдаг. Агуу их яруу найрагчдын өлгий нутаг, уран яруу үгийн авшиг шингэсэн сайхан нутаг. Мөн 21 дугаар зуун бол хөгжил цэцэглэлтийн эрин үе. Асар их техникийн дэвшил 21 зууны хөгжлийг Хөшигийн хөндийд газардаж байгаа, нисэж хөөрч байгаа Бойнг онгоцоор харууллаа. Миний хувьд хэдийгээр нас 50 гарсан ч төрсөн нутгийнхаа 100 жилийн ойн их баяр наадмыг найруулах их хувь тохиож маш их баяртай байна. Наадмын үйл ажиллагааг зохион байгуулна гэдэг зөвхөн найруулагчийн ажил бус энэ олон  нутгийн иргэдийн оролцоо хичээл зүтгэл, зүрх сэтгэл орсон учир өнөөдрийн энэ наадам сайхан боллоо гэж найруулагчийн хувьд хэлмээр байна. Тиймээс оролцсон бүх хүмүүстээ баярлалаа та бүхэн минь сайхан наадаарай" хэмээлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19