Dark Light
Нийгэм | 2023-07-27

Д.Доржготов: Наадмын нээлт уран сайхан талаасаа ч түүхэн талаасаа ч их сайхан болсон байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Монголын гал голомт Түшээтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв сайхан нутаг, Төв аймаг  байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ үргэлжилж байна. Түүхт 100 жилийн ойн баяр наадмын ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, төрийн албан хаагчид, наадамчин олон оролцож байна.

Чингис хаан одонт, Академич Д.Доржготов: "Миний төрсөн нутаг бол Төв аймгийн Баян сум гэж сайхан газар байдаг. Наадмын нээлтийн үйл ажиллагаа уран сайхан талаасаа ч түүхэн талаасаа ч их сайхан болсон байна. Ингээд Төв нутгийнхаа бүх зон олондоо, малчдадаа, оюутан шавь нартаа бүх Монголчууддаа сайн сайхныг хүсэн ерөөе" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19