Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Монголын гал голомт Түшээтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв сайхан нутаг, Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ үргэлжилж байна. Түүхт 100 жилийн ойн баяр наадмын ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, төрийн албан хаагчид, наадамчин олон оролцож байна.
Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат: "Миний хувьд 70, 80, 90 жилийн ойн барилдаандаа барилдаж байсан. Өнөөдөр Төв нутгийнхаа 100 жилийн ойд хүүтэйгээ зодоглож байгаадаа маш их баяртай байна. Ингээд Төв сайхан нутгаар овоглож цоллож дуудуулж явдаг бүх хүмүүст баяр наадмын мэнд хүргэе. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.
АДМИН






Нийгэм




